By Perfly.!

ЗАМИЛАНГЫН ЗАН

Бичсэн: Majaa
Хачирхал.Чөтгөр таныг бурхны амарлилын голд хүртэл отсоор байхад,бурхан харин чөтгөрүүдийн дунд зөвхөн уулзахаар хүлээх юм даа.Тийм.Тэр дүр гарган аль гурван сарын эхээр нэг зүйл зээг мэт   зураасан зураг дээр ажиллаж гэнэ.Гээд орхиж явсаар дөрвөн сарын эхээр өнөө зураг дээрээ дахин ажиллаж гэнэ. Энэ тэрхэн хугацаанд энэхүү зургаа цааш зурах хэрэгтэй эсэх талаар урьдчилан бодож төлөвлөөгүй зүгээр л санаандгүйхэн   далд хийснээ гарган ирж хартал олон зүйл дутуу үлдээсэн харагдсан тул дахин зурахаар шийдэж басхүү нэгэн зүйл гарчигын дор эвлүүлэн найруулах гэсэн санаанд нь ингэж тэгж засварлавал тохирох юм байна шүү гэх мэт чухал сэтгэлээр тэрвээр буюу миний бие  тухайн зурагаа үргэлжлүүлэн зурж билээ.Гэтэл энэхүү зураг маань ер бүрэн дуусах шинжгүй учир нь  санаанд минь нэг л  хүрдэггүй.                   Нэг  л зүйл ямагт дутагдсаар....      Эцэст нь би энэхүү зурагаа энэ хэвээр нь үлдээхээр шийдсэн юм .Яг л миний блогийг чимээгүйхэн сонирхон ажиглаж бас бололцоогоороо уншиж байгаа эрхэм та бүхэн маань бас миний блог би өөрөө багтаж байгаа гэх мэт  агуу нэгэн ертөнцийн жуман үйл хэргийн дэргэдэх ийм нэгэн   яриа хөөрөө дүүрэн аяны богц бүхий энэхэн замилангын зан янзтай нэг л тийм ихэмсэг дүр дүрсүүд үлдчихлээ.Замилангын зан.Нар .Зүрхэн биетэй хүн.Цагтай бус хогтой уралдсан улс.Эдгээр үгс уучлаарай, бүгдээрээ сайхи зурагтаа өгөх хэмээн ихэд  хайсан нэр билээ. Эдгээр нэрсийн алийг нь ч сонгосонгүй. Зүгээр нэр оноохооо азналаа. Гэхдээ огт нэр өгөхгүй үлдээхээ ч эс төвднөм.        ...

09:35 - 2013-04-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

СЭТГЭЛИЙН ЦОМОГ БАЙХ

Бичсэн: Majaa
Хүүхдийнхээ үгийг сонсож ярилцах зүрх сэтгэлд хандан Надтай адил хүндэтгэлт хэн нэгэнтэй эгээ адил даа Хэнд ч яриагүй үгс бий.
Алт эрдэнэс хэмээн хэн нэгэнтэй зэрэгцэн гүйхгүй.Архи тамхи хэрэглээд царай алдахгүй хирнээ ажил алба хийхгүй гэрийн мухар сахиад үзэг цаас нийлүүлэн зөрүүдлэгч.Хожим ажил хийсэн аядсан чинь эрэгтэй хүн л хийхээр хүнд хүчир ажил сонгогч. Ямар сайндаа садангийн маань нэг хүн чи өөрийнхөө энэ инэргийг ингэж тэгшитгэх ч гэсэн юм шиг гэдэг байх шүү.Тэгээд болоогүй ээ.
Хөгшиддөө огт ойлгогдохгүй.Юуны төлөө яах гэж амьдрах хийгээд аюултай бүхнийг үл сонирхох энгийн бүсгүйн хүмүүжлийг авахгүй нэг үгээр хөөрхий тэднийхээ  сэтгэлийг  зовоогч харгис ч юм шиг жижигхэн бүсгүй.
Насанд хүрсэн хойноо
Ажил албаа байн байн солин бас өөрийгөө болон өөрийнхөө эргэн тойрныг таньж сонсох мэдрэмж түүний дотор ядартлаа сөхөртлөө төрхөмдөө хөөгдөх хүртлээ зүдрэн нулимсандаа хахаж цацан зүдсэн өдрүүд.Харин хэнд ч гомдоогүй.Тэнэгийн дотор уужимхан ийм л нэгэн.
Дэндүү олон хүнтэй бас уулзсан. Нөхөрлөөгүй дотны танил биш бүр  надтай огт хамааралгүй хэн нэгэнд "юу "гэж хэлээд тэр хүн яагаад ч юм миний хэлсэн гурван үгийг зургаан жил огт марталгүй бүр дагасан байхыг санаанд ч үгүй мэдэхдээ гайхаж.Яагаад.Тийм болов энэ нь нийгэмд маань зайлшгүй хэрэгтэй байсан болохоор юм болов уу хэмээн амгалан алхалж яваа хэнэггүй нэгэн эгч би билээ.Ээждээ би муу охин.Ээжийгээ хамгийн их зовоосон хүүхэд нь.Гэхдээ эрүүгийн хэрэг хэзээ ч хийгээгүй.Учир нь надад шунал гэдэг нь үгүй.Тэр булчирхай ажиллахдаа...

18:19 - 2013-04-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ҮЛГЭР ДОМОГ БУЮУ МАРТАГДАЖ БАЙГАА БА МАРТАГДАЖ ЭХЛЭЖ БАЙГАА МОНГОЛ ҮГС ЯАМАЙ,ЯАМАЙ

Бичсэн: Majaa
2013 оны 4 сарын 6 нд бичиж эхлэн 7 нд үргэлжлүүлэв./ ЖичМиний блогоо бичигч хүндэтгэлт Мажаа  нэртэй  ижил эрхэм Мажаа гэсэн нэрээр  тэгэхдээ блогоо чингэж нэрлэн нэг хүн саяхан шинэ блог нээсэн байна  билээ ./ Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.Энэ тухай бичие хэмээн бодож явсаар өнөөдөртэй золголоо л доо. Монгол хэл маань маш баялаг .Гадаад хэл  өргөн хэрэглэгдэх болсноор зарим үг гээгдэх тийшээ болсон нь нууц биш.Бас залуу үе маань боловсрол соёлын хэмжигдэхүүн нь эх хэлний маань мэдлэг зайлшгүй гэдэгийг хүлээн зөвшөөрөх болсон.Монголоороо гоёёо.Би монголоорооо гоёх дуртай шүү гэлцэж байгаа хүмүүс олон байна.Тэгвэл миний мэдэж байгаагаар яг ий м монгол үгийг бидний жаахан байхад ингэж хэлээд тэр хайрлам бас харамсам  үгийн утгатай төстэй  үгийг ингэж гадаад үгээр орлуулаад байх юм.Ийм бодол төрүүлсэн үгнүүдийг англи хэлээр нь эрхэм та өөрөө болгооно буй за.За ингээд жагсаах оролдлого хийх гээд үзвэл...Эхлээд  эх хэлнийхээ "этгээд  үгний "тухайд    санаагаа  илэрхийлэн тодотгох нь.Этгээд үг.Өвөрмөц үг .Энэ хоёрыг салгаж ойлгох  ёстой.Зарим үед хэлний соёлд гадуурхагдах маягтай орших этгээд үг нь  бүдүүлэг үгээс онцлог хийгээд гадаад үгний шууд ухагдахуун биш? мөн? .Иймэрхүү асуулт  бүхий давааг давчихвал толгой холбосон маш гайхалтай өвөрмөц хэлц үг шиг толгой холбохгүй ч гэсэн  шинэ утга агуулга товч тодорхой хэллэгээрээ ач холбогдогдолтой хийгээд  хэзээ ч  улс төр нийгмийн ямар ч цаг үед хаягдаагүй ард түмний сэтгэлгээний нэгэн хөгжилтэй  шударга бас их өвөрмөц  ...

14:38 - 2013-04-06 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

ЧӨӨГИЙ

Бичсэн: Majaa
 МАНИЙ  ТУН ХАЙРТАЙ АМЬТДЫН НЭГ НЬ ХУЛСНЫ БААВГАЙ ЮМ.Чөтгөр байдаг.Эсвэл байдаггүй.Байдаггүй .Энэ нөхцөл. Сайн.Тэгээд сайхан.Сайхан тэгээд сайн биш.Сайн тэгээд сайн сайхан.Энэ үед чөөгий байхгүй гэсэн үг гэчихэе.Хүмүүс дандаа айж , нэг үгээр .Зөвхөн хүмүүс  зэмлүүлэх тийм хорвоод ямар нэгэн зүйлд туугдсан мэт бид амьдардаг хэмээн битгий андуураарай.Хм чөтгөр .Т иймэр хүү  чөтгөр өөрөөө  чөтгөрийн хэмжээнд хүрэх .Бас энэхүү нэрэндээ хүрэхийн тулд тэр мэдээж адтай бас чадвартай гэсэн нь үнэн үг  гэвэл чөтгөр хэмээн жийрхэгдэн дуудагдах шалтгаан бас байх.Тэр зовлон ба аз жаргалтай холбоотой  аль нэгэн зүйлийг гүйцэд тодорхой байлгадагүй.Бас анархист дураарааа байх хэв загвар энэ бол  бас нэг шинж нь . Гэхдээ  ийм шинж чанар бүхий хүнээс ялгаатай нь албаар эсвэл санаандгүй хэмээх ухагдахууны аль нэгэнд ер хамаардаггүй гэхүү дээ.      Ямар ч байсан тэр их тъечяангуй.Бүх л зүйлд.Хүнээс тэгэхдээ бас л ялгаатай.Тэр хайрлахгүй.Тэр их уйтгарладаг.Бас галзуу баярладаг.Тэгэхдээ тэнэг бишээ.Бурхан шиг хүнээс чи дандаа тэрнийг ялгаж харан ухаарахдаа жигшин нүдээ л зөвхөн анидаг. Чөтгөр шүгэлсэн юм шиг "мэдрэлтэж" ,хийрхэж яг л эгц хадан дээр эсвэл чухам тэр хадны ирмэг дээр алхлаж үзээгүй хүн бараг үгүй гэхэд болно доо.Чухам ингэж амьдрал амттай .Дэндүү .Хүн гагц хайрлах ямар нэг бялхам сэтгэлийг ойлгон үгүйлнэ ч гэх шиг.Хөгжим ч бай зураг ч бай түүнийг зохиогч нь ямартай ч гэсэн бүх дэлхийн хэлний анхдагч бялхам том сэтгэхүй юүгээрээ тодотгол эрэлхийлэл хийж байгаа ба байсан хүмүүс юм уу даа...

15:02 - 2013-04-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

АГАРМАА

Бичсэн: Majaa





Бүсгүй байя даа.Сайхан бодлыг гээгээгүй ,гээж болоогүй сайхан бодлыг гээж ойлгодоггүй эрхэмсэг харцны бүсгүй байя.Ямар нэг зэрэг дэв торго дурдан бөс бараа хүнд нүсэр тавилга эд юмс хамгийн гол нь янз бүрийн хэрэгцээ нь бага гарсан байх
гоёмсог дипломууд сүр бараатай нүсэр бүгд зүйл үгүй тэр газар орчинд бүсгүй тэр зүрхэнд,дууны хорвоод,тансаг сэтгэлийн ой ухаанд түм наслаж явна.Ингээд нэг бодоорой.Эргээд нэг хараарй.Амьдралдаа зөвхөн ашигтай амьдарсан хэн нэгэн эмэгтэйг дүрсэлсэнгүй."Дусал ус" зураг юугаа тайлбарлагч Мажаагийн зээ бодь энэхэн үзэмжээрэээ  өөрийн бодлоо иймэрхүү хээнцэр маягаар илэрхийллээ. Эрхэм та хүлээн авч өөрийнхөөрөө болгоон соёрхоно уу.

14:05 - 2013-03-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

БИ ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ ӨНЧИН САЛХИ

Бичсэн: Majaa

Мөрөөдөл ба айдас 1994он."Хүү"гэдэг тун муухай  бас ямар ч чимэг үгүй зурагхан/Мажаагийн зээ миний бие тус зурагаа үнэхээр 1994 онд зурсан ба буурай эмгэн ээжийнх нь байшингын ханан пийшингийн элэгдлээс үүссэн хагархай цууралтаас бий болсон янз бүрийн зурааснуудаас санаа аван зурсан хөгтэй ч юм шиг түүхтэй зураг юм даа.Эрхэм та 2013 оны хавар ийнхүү энэхүү  бяцхан тайлбарыг хийхээс өмнө нилээд эрт  энэ  зурагаа жаахан ч гэсэн цэгцлэх санаатай дугаарууд тавьсан байгааг  анзаарна уу./ "Эх орныхоо голт зүрхэнд соёолох навч цэцэг шиг хүү."
                   .....     Салхи гэж юу юм бэ.Салхи халуун агаарын долгион гэх үү дээ.Тэр бас хэн нэгний болоод хэсэг бүлэг олон олон хүмүүсийн инэргээр үүсэх боломжтой гэвэл. Уйтгартай нэгний хувьд инээж бас чаддаг ч юм билүү.
 Зураг дээр сонин хоёрнүүртэй эсвэл эргэж харсан ч юм шиг загас барин гэмгүй сууж буй нэг нөхрийн дүрс бий.Тэр бодвол минийхээр өнөөдрийн "молиго ба малига нар" болно.   Нийтлэл хүү 
2008 онд хэвлэгдэж байсан манай Өдрийн сонины нэгэн дугаарт Баабар аавтай "нийтлэл хүү" мэндэлж билээ.Нийтлэл хүү мөнгө,мөнгө,мөнгө.Түүнгүйгээр амлаж чадахгүй тул амь тавин тийчлэх өлөн зэлмүүн нийтлэл хүү.Хөөрхий."Чөлөөт худалдаа нийгмийн хөгжлийн мотор " болохыг Адам Смит гэдэг хүн нээн нээтэл худалдаа наймаа гэдэг бол хэн хүний хувьд явцуухан хүрээндээ шунал хэмээх торлог дотор ухаанаа олохгүй тийчлэж асан мөн ч хөөрхий цаг хугацааны тоглоом шахуу зүйл төдий байснаа "аж үйлдвэрлэлийн хувьсгал" даган үйлдвэр үйлчилгээ өргөжөөдөхсөн хийгээд зах...

23:38 - 2013-03-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

...Хүүхэд

Бичсэн: Majaa
2007 он.Өнчин хүхдүүдийг ирээдүйд гуниг үгүй баяр жаргал уруу хөтлөн дагуулж эрдэм мэдлэгийн  гэрэл гэгээгээр гайхуулах мэт  замчланхан  хөлгүй амьдралын баян далайд   шавь нараа үддэг асралт ачлалтай газарын нэг Эрдэнэт хотын Бүтэн Өнчин Хүүхдийн Асрамжийн Газар Энэрэл Төв билээ. Анх энэхүү төвд одоогоос яг арван жилийн өмнө нэг бяцхан охин дөрвөн өнчин дүүгээ дагуулаад тавуулаа ирж байсан гэдэг. Товчхондоо төчнөөн хүүхэд тэнд энд ажиллаж амьдарч явна хэмээх тоо баримт дурьдах нь гол бус байна.Харин газар дэлхийн бүхий л хүн зон сайн санаат хүн ард бүгд улмаар газар дэлхий чинь алагхан үрс та нартаа хайртай.Энэ үгийг үргэлж  санаж яваарай.Энэ  үг л хамгийн гол нь гэх гэсэн юм шиг дахин дахин уншиж үзэн бичиж байна. Та нар минь хаа ч явсан хаа ч очсон сайхан амьдраарай.Сайн үйл бүтээгээрэй.Сэтгэл бүтэн явбал заяа бүтэн явдаг юм шүү.Бусадтай сайхан нөхөрлөөрэй.Бялхам сэтгэлээр энэ ертөнцийг хорвоо хэзээ ч  дутааж байдаггүй гэдэг шүү.Тэгвэл та бүхэн  үүгээр бас  аз жаргалыг урлалцан сайн сайхан өнгөлөг өөдрөг эрч хүч дүүрэн амьдраарай. Сэтгэлийн боловсролоор тэнүүн хорвоог инээмсэглэн анзаарч хүмүүс орчингоо хайрлахын учрыг ухаарч агь анхилуун залуу насаа дурсгалтай өнгөрөөгөөрэй.Тухайн 2007 онд миний бие жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гайхалтай тоглолтыг нь сонирхон нулимастай зүрхэндээ ийн шивнэн  зогсож асан олон олон хүмүүсийн сэтгэлийн үгийг  яг тэр өдрийн энэхэн мэдрэмжийг хожимын өнөөдөр ийнхүү амьхан энэхэн ухаанаараа эх хүний сүү шиг цагаан сэтгэлийн өргөл болг...

20:21 - 2013-03-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Наргиа наргиа наргиа

Бичсэн: Majaa
Амьдарлын дарсыг хувааж гээд манайхан  дуулдаг ч амьдрал дээр нууж хааж зугтаж хамар халтайлган  байж .. юм даа

17:57 - 2013-03-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ЭНЭХЭН АГШИН

Бичсэн: Majaa
одон орон судлаач ба байгаль судлаач  эхийнхээ хэвлийд байсан үе буюу..Түмэн бодис судлаачын эхнэр хүүхдүүд ... он  Мажаагын зээ Л.Б 2013 он

17:46 - 2013-03-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ХҮН БАЙНА ДАА УЙЛЖ ДУУЛЖ ЗӨВ БАЙЖ БУРУУ ХАРАГДАН ИНЭЭЖ ГОЁ Л АМЬДАРСАН ХҮМҮҮСТ ХАЙРТАЙ 2013 оны 3 сарын 21

Бичсэн: Majaa
Түүнээс биш зөв зүгээр байж байгаад л заагаад зураад зураад чадаагүй тэр бүхнийг нэгэнтээ ганганаад ганганаад шувууд уяраачихна гэжүү .Хүчрэгдэхгүй дээ ер нь.Сэтгэл гэдэг хий хоосон зүйл энэ тэр инээдтэй үгэнд харин итгэхгүй нь олон болчихлоо.Хүн эхлээд сэтгэнэ дараа нь бодох  тэгэхдээ үүний урьд зөн билиг бас дараа нь бас хожим нь мөн зөн билиг байх юм.Сэтгэл гэх тэр бол халуун салхи  бүхий дулаан орон зай ухаан бодол   оршихуй тэнээд  тэнээд л байж магадгүй хачин эрх чөлөө ч юм шиг.
Галзууосан
Муухай залхаг Булуутийн хогыг хараад
Маадгар алхлах тоодгор үрсийг хараад
Галзуурсан чиг
Гадаа маш хүйтэн цасаар шуурахад
Гал галдаа голомтын галтай дулаахан суух
Ган зам дээр тиг татах хүчтэй зогсдог сэтгэлээсээ
Хүн хүнээ хуурахад солиорсон юм билээ
Хүмүүний ёсыг сэргээн гагнан гагнан урлах хүсэлтэн зэ

Хайр найргүй солиорохдоо маш удаан зөн  билгээрээ эдгэрсэн юм гэнэ лээ.Одоо түүний ой ухаан гантиг мэт болд хатуу тиг хаана байдагыг мэднэ.Тэр одоо галзуу биш.Оюун далайн сувд нь бол сэтгэл гэдгийг бас мэдэх болсон.Тэр галзуу биш.Халуун салхи дулаан орон зайгаар дамжин аавтайгаа уулзахыг ухаарсан тэр элгэн дэлхийдээ амь нэг ухаант нэгэн болон бүр ирсэн зүрх болон дахин төрсөн байнам.Бялхам сэтгэл түүнийг аварсан ч юм шиг.Урьд нь хэн нэг  нь ачтан хэн нэгнийг аварч гэнэ гэж л сонсож байснаас бялхам сэтгэл хэн нэгнийг аварчээ хэмээн сонсоогүй зүүдлээ ч үгүй  явж  байсан балчир ухаажжчихжээ гэж. Бялхам сэтгэл бидний дэргэдэх эгэл зүрхэнд тансаг орд харшинд оюун бодол зүрх сэтгэлийг гололгүй тэнүүчи...

16:07 - 2013-03-21 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
Produced By Perfly.!


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Perfly Cfg

Найзууд
- Majaa
- SaikhnaaMN1
- o.colongo